Шашин. 21-р зууны хүмүүс хэдэн мянган жилийн өмнө зохиосон үлгэрт яагаад итгээд бишрээд гүйгээд байна? Зарим нь бүр шашины төлөө хүн алж амиа золиос болгох юм. Ямарч гэсэн хүнийг татах, тархи угаах нэг юм байна. Будадын шашины тухай. Энд ярих гэж байгаа зүйлийг би нүдээрээ харсан юм.
Зүв зүгээр байсан 6 настай хүүхэд галзуураад эмч домч болвоо бүхэл үзсэн эмч нар шар хадны эмнэлэг явхаас өөр арга байхгүй гэцгээж бид бүгдээрээ л сандралдана.
Энэ хооронд хүүхэд хий юм хараад орон доогуур хүн байна, ээжийн нүүрийг хүн бүтээгээд байна гээд ээжийнхээ нүүрийг самардах гэж зүтгэнэ бодвол бүтээлгийг нь авах гэж байгаа бололтой. За ер нь бүгдээрээ л шар хадны эмнэлэг явхаас өөр арга, найдлага үлдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэгтэл хэнээс нь ч гарсан санаа юм хамаатны ламтай ярих болвоо. Лам одоохон аваад хүрээд ир гэж байна засал хийж эмчилэх гэнээ. Хүн болгон л аваад оч буруудах юу байхав гэцгээж "дотроо гомдлын мөр ялгаа юу байхав тэртэй тэргүй мэдэрлийн эмнэлэгээс өөр эдгээх газар байхгүй гэж бодож байлаа".
Лам хүүхдийг дэргэдээ суулгаад бүх хүмүүсийг гар гэв зөвхөн лам хүүхэд 2 гэрт үлдлээ. Бүхэл шөнөжин ном уншиж хоносон "бодвол юм уншаа биз" бөгөөд өглөө болоход хүүхэд эрүүл болсон зүгээр хүүхдүүдтэй тоглоод гүйж эхлэв ерөөсөө л юу ч болоогүй юм шиг эв эрүүл. Хүн болгон тэр сайн мэдээг сонсоод гайхах, бишрэх, сүсэглэх. Үнэхээр тэр лам галзуурсан хүүхдийг эдгээсэн. яаж эдгээв? энэ нь тэр бурхан багшын ид шид үү?
Энэ нь ямар нэг шашинтай холбоогүй хүний тархинаас энерги ялгардаг болхыг шинжлэх ухаан аль хэдийн тогтоосон. Зарим амьтад хүний хэрэглэж буй текинлоогоос илүү мэдрэмжтэй байдаг. Жишээ нь дэлпин гэж далайд хөөрхөн амьтан байдаг. Хавайн арал дээр эрдэмтэд судалгаа хийж байгаа бөгөөд дэлпин орчин үеийн шумбагч онгоц ашиглаж буй юмны байршил, ямар хэмжээтэй, хэлбэртэй юу болох, түүнийг тогтоодог багжнаас илүү боловсронгуй, мэдрэхүйтэй долгион ялгаруулж хайрцган дотор байгаа зүйлсийг харалгүйгээр хэлбэрээр нь таниж байх юм.
Энэ бол зөвхөн нэг жишээ. Амьтад "хүн бас амьтан" байгалийн шалгавраар амьдарч буй орчиндоо зохицсон янз бүрийн мэдрэхүйтэй болсон байдаг. Хүн оюун ухаантай амьтан хэрвээ хүн 200 жил харанхуй амьдарвал ямар нэг харанхуйд харах мэдрэхүйтэй болж л таараа. "Batmen"
Лам гэлтгүй анхаарлаа төвлөрүүлж чаддаг болсон хүн үнэхээр тархиа ажиллуулж энерги гаргаж ондоо хүний тархинд нөлөөлж эмчилж чадахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ганцхан сэтгэл мэдрэлийн өвчнийг.
Хүнд ямар нэг бэрхшээл, амьдарлын хатуу үе тохиолдоход сэтгэл санаа тавгүйтэж, магадгүй мэдрэлийн ядаргаанд ордог байж болох. Тархи хүний биеийн бүх эд эсийг зохицуулдаг болхоор зарим нь ажиллахгүй зогсоод тэр үед нь эмчид үзүүлээд оншилогдохгүй, эм уугаад эдгэхгүй арга барахдаа лам дээр очиод эрүүл болсноо бурхан, тэр ламын уншиж буй ном эдгээлээ гэж сүсэглэх.
Тэр уншиж буй номонд биш унших гэж төвлөрч буй хүний тархинд жинхэнэ учир байна.
Буг чөтгөр, сүнс сүлд, хараал чатга, буян нүгэл бүгдээрээ хүмүүсийг айлгаж эрх мэдэл, эд хөрөнгө олох гэсэн мунхаг лам нараас гаралтай үг. Олон хүн айх тусам тэдэнд барих өргөл барьц нэмэгднэ.
Хүмүүс бид тэнгэр нар, сар, од яагаад байдгийг тайлбарлаж чаддаггүй байсан болхоор тэнгэрт бурхан, диваажин байгаа гэж итгэдэг байсан.
Хүмүүс бид газар доороос оргилон гарах галт уулын лав, газар хөдлөлтийг шалтгааныг мэдэхгүй учраас галаар буцалсан там газар доор байгаа гэж итгэдэг байсан.
Одоо бид тэр бүгдийг мэддэг болсон ч бусдын гарт хувь заяагаа даатгахаар сүмийн зүг цувсаар...
21-р зуунд бид шинжлэх ухааны үндэслэлтэй юманд итгэж хоосон итгэлээс татгалзах хэрэгтэй болов уу.
Шашнийг биш тэр хүний тархийг нь судлаж үзэх, сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр туршилт хийвэл алдах юм байхгүй болов уу.
Монгол лам нар бүгдээрээ мөнгөнд тархиа ажиллуулсан луйварчид. Миний яриад байгаа лам өөрийн тархи нь хүнийг эмчлээд байна гэдгийг мэдэхгүй ном уншаад эмчилж засаж янзлаад байна гэж бурхандаа залбирах...

Сэтгэгдэлүүд:
Тэрнээс биш би тэгж бодож байна ч юм уу, боддог гээд орхих учир дутагдалтай мэт. Зарим хүмүүс өөрийн бодол өөртөө зөв, Европынхон Христийн шашнаа, Арабууд Лалын шашнаа, Монголчууд Буддагаа шүтэх хэрэгтэй гэж ярьдаг. Миний бие зарим зүйл дээр туйлын үнэн гэж байдаггүй бол харин шашны тухайд ертөнцийн үүсэл, хүн төрөлхтний үүслийн талаар өөрийн гэсэн номлолтой байдгийн хувьд зөвхөн аль нэг нь үнэн байх ёстой гэж боддог. XXI зууны бидний хувьд аливаад шинжлэх ухааны үүднээс хандах нь зүйтэй гэдэгтэй маргах хүн цөөхөн болов уу. Энэ ч утгаараа аль шашин шинжлэх ухаанд илүү ойр байна тэр шашны сургааль номыг уншиж судлан боломжтой зүйлийг нь амьдрал ахуйдаа хэрэгжүүлж байвал нэг их буруудахгүй мэт. Дэлхий дээр олон мянган шашин шүтлэгийн хэлбэр байгаагаас хамгийн их түгэн дэлгэрсэн шашнууд нь Буддын, Христийн, Лалын, Хинду, болон Еврэйн шашин болно. Эдгээр шашнуудыг гарал үүсэл болон, сургааль номынх нь ижил төстэй байдлаар Дармагийн шашин /Буддын болон Хинду шашин/, Абраамын шашин /Христийн, Лалын болон Еврэйн шашин / гэж 2 ангилдаг. Абраамын шашин нь ертөнцийг бүтээгч эзэн байдаг гэж үздэг бөгөөд уг гарлыг нь хөөвөл эртний Вавилоны усан галвын тухай домгоос гаралтай байдаг. Эдгээр 3 шашин нь Еврэйн -Христийн-Лалын гэсэн дарааллаар үүсч бие биенийхээ сургаалийг дэлгэрүүлэн хөгжүүлсэн байдаг бөгөөд анх үүсгэн байгуулагч нар нь өөрсдийгөө урд нь байсан шашныхаа дагалдагч нарыг бурхны сургаалиас гажин зөв замаас гарсан тул тэдгээрийг буцаан бурхнаас заасан зөв замд оруулахаар бурхны илгээсэн элч мэтээр алдаршуулан гарч ирсэн байдаг. Эдгээр шашин нь шинжлэх ухаантай ертөнцийн үүслийн талаархи хамгийн үндсэн онол дээр зөрдөг бөгөөд шинжлэх ухаан ба Абраамын шашин 2-ын аль нэг нь үнэн байх ёстой гэдэг нь шинжлэх ухаан хөгжихийн хэрээр улам бүр нотлогдсоор байгаа билээ.
Харин Дармагийн шашинд ертөнцийг бүтээгч гэж байхгүй бөгөөд ертөнцийг хумхийн тоосноос үүссэн гэж үздэг. Абраамын шашинд эволюцийн явцад нэг амьтнаас өөр шинэ амьтан үүсдгийг үгүйсгэдэг бол Дармагийн шашинд үйлийн үрийн дүнд эволюци явагдаж болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Манай шарын шашинд гажуудал их байгаа нь үнэн. Энэ гажуудал юунаас эхтэй вэ?
Миний бодлоор шашныг үндэслэгч Их Буддагийн сургаальд үнэнч явж чадаагүйгээс болсон болов уу. Наад зах нь Будда "Миний шашин цаг ямагт хувьсан өөрчлөгдөж /цаг үедээ тааран хөгжиж/ явах ёстой" гэж сургасан байдаг. Тэгвэл хамгийн сүүлд шашны шинэтгэл хэзээ хийгдсэн билээ!
Буруу санаагүй бол 600 жилийн өмнө Богд Зонхов шашныг элдэв мухар сүсгийн гажуудлаас салгаж цэгцэлж өгсөн байдаг. Тиймдээ ч тэр хун шашны түүхэнд нэрээ үлдээж чадсан юм. Гэтэл өнөөдөр аль 1400-гаад оны үеэс бүх зүйл өөр болсон байдаг. Шашин ч үүнд тааруулан хөгжиж өнөөгийн нийгэмтэйгээ хөл нийлүүлэх шаардлага зайлшгуй тулгарч байна.
Дээр нь мухар сүсгийн асуудал байна.
Есүс Христ "Миний хэлсэн бол хөдлөшгуй үнэн" гэж дагалдагч нараа ямар ч эргэлзээгүйгээр сохроор дагахыг шаарддаг бол Будда "Миний шашны учрыг нь ойлгож шүт" гэсэн байдаг. Тэр утгаараа Буддын шашин бол мухар сүсэгтэн байх ёсгүй шашин баймаар.
Мөн бөөгийн олон элементүүд шашинтай холилдон аль нь бөөгийнх, аль нь шашных нь мэдэгдэхгүй болсон нь Буддын шашныг гажуудуулж нэр хүндийг нь унагахад хүргэж байгааг анхаарч цэвэрлэх цаг болсон гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд шашны толгойд байгаа лам нар сүсэгтэн олноо мөнгө олох хэрэгсэл болгон харахаас бус шашны гүн ухааны мөн чанарыг таниулах тал дээр хангалтгүй байгаа нь харамсалтай.
Уг нь Буддын философи ёсоор бол бүх зүйлд үйлийн үр гэж байдаг. Нэг ёсондоо та ямар нэг амжилтад хүрэхийг хүсч байвал элдэв ном гүрэм засал хийлгэхийн оронд өөрөө чармайн ажиллавал тэр хөдөлмөрийнхөө үр шимийг амсах нь зайлшгүй билээ.
Сэтгэгдэл үлдээх: