100 төгрөгтөй байснаас 100 найзтай байсан дээр гэдэг үг орчин үеийн Монголчууд бидний амьдралд эсрэгээрээ байх болж. 100 төгрөгтөй тэгээд зуун нохойтой байвал дээр гэж. 16-р зуунаас өмнө Монголчууд бид арай ч ийм үндэстэн байгаагүй л байх . Харин 16-р зуунаас хоош 300 жил мөнгө, эрх мэдлийн төлөө нэгнийгээ гадны дарангуйлагчдад худалдан харгисаар алуулж байсан муухай түүх 1990 оны ардчилсан хувьсгалаар төгсгөл болсонгүй. Энэ муухай түүх нэг л юмаар өөрчилөгдөж, юу вэ гэвэл худалдаж авдаг гадны дарангуйлагч нь алга болж оронд нь мөнгөтөй эрх мэдэлтэй Монгол дарангуйлагч бий болжээ. Зарим залуус эрх мэдэл, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Хамгийн аймаар нь энэ залуус Монголын ирээдүйг авч явах боловсролтой, мэдлэгтэй гэх давхарагт нь байх юм. За юутай зүйрлэж хэлмээр юм бэ дээ. Нохой бол эзэндээ үнэнч хүний ганц итгэж болх найз. Одоо бол бүүр их хэрэгтэй. Тийм болхоор нохой надаас дээр үнэнч. Нохойтой зүйрлэж болохгүй нь.
Чоно хүний нүдрүү эгцэлж харж чадахгүй дальдчин айх. Харин хүний араас бол бариж идэх хүчтэй, муу санаатай амьтан. Магадгүй бид бөрт чоноос гаралтай гэж нууц төвчоон дээр байдаг үлгэр үнэн бөлгөө. За ямарч байсан бид чононы амьдралаар амьдарч байна.
1911 оны, 1921оны эрх чөлөөний болон 1939 оны халх голын дайнд алтан амиа золиос болгосон залуучууд юуны төлөө үхэв ээ? Зөвхөн газар нутгийнн төлөө юу? Түүхээ сөхөөд үзье! Чингис хаан Хорезмруу элч худалдаачид явуулж, надад газар хэрэггүй зөвхөн худалдаа хиймэр байна гэсэн байдаг. Хятадын цагаан хэрэм зарим газраа хэдэн давхар байдаг. Биднийг нүүгээд явхаар сунгадаг байсан байгаа юм. Тэгхээр бид тэр газраа хамгаалж байсангүй. Монгол Хятад хоёр улсын хооронд гарч байсан дайнууд худалдаа эдийн засгийн төлөө байснаас газрын төлөө байгаагүй. Худалдаа, эдийн засаг гэдэг бол ард түмний сайхан амьдралын батлагаа , чанаж идэх гурил будаа, өмсөж зүүх даавуу гээд л маш олон зүйл. Тэгхээр бид газрын төлөө биш ард түмнийхээ сайхан амьдралын төлөө дайн хийж байжээ, Та нар дэлхийн газрын зургийг хараад үз! Европыг болон Япон, Солонгосыг хэдэн зуун сая хүн жоохон газар дээр эрүүл энх, баян цатгалан сайхан амьдарч байна. Одоо Монголоо хар маш том газар нутаг дээр 2,700,000 хүн ядуу, өвчиндөө баригдаж, өлсгөлөн амьдарч байна.
Би энүүгээр газраа хүнд өгье гээгүй юм. Энэ сайхан газар нутаг дээрээ 2700000-лаа сайхан амьдаръя! Одоогоор тэр сайхан газрын баялга дотоод гадаадын цөөхөн хүний халаасанд орж байна.
Өнөөдөр маш олон залуучууд боловсролтой болж гадаад дотоодод юм үзэж нүд тайлж улсыг авч явах чадалтай болжээ. Одоо бүгдээрээ ярихаа больж хийж бүтээж эхэлье... Залуучууд та бүхэн өөрсдөө төрөө удирд тэндээс л юм хийж чадна. Бас энэ бүхнийг өөрчилж чадна.
Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднээ... Д.Сүхбаатар

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: