
Монгол хүн өөрийн төрсөн нутаг дээр гадаад дотоодын новшнуудын боол болон үр хүүхдээ газар доор амьдруулж, архинд толгойгоо мэдүүлж амьд хүүрнүүд [ zombie ] болж дээ. Ажил хийж амьдpахын төлөө тэмцэж буй залуус нь ажлийн осол нэртэйгээр алтан амиа алдаж байна. Ингээд яриад байвал ажилтай холбоотой маш олон муу муухай зүйлс ар араасаа ундрана. Дэлхий дээр хаач байхгүй боолын системийг бид өөрийн нутаг дээр өөрсөддөө үүсгэж бна. Монголчууд бид чинь ийм арчаагүй хүмүүс гэжүү... Миний хүүхэд тэнд амьдарч хүний хоолны шавхруу идээгүй, би өөрөө ажилтай надад хамаагүй гэж бодож явдаг хүмүүс өөрийгөө монгол гэж бүү хэл, харийнх гэж бод. Эрт орой хэзээ нэгэн цагт таний хүүхэд тэр тэнэмэл хүүхдийн нэг болох ч юм уу хэн мэдлээ... Дэлхий дээр ганцхан үндэстэнд байдаг хөх толботой, мах, цус, яс нэг монгол ахан дүүс нараа хайрла, хамгаал, өмгөөл...
Блогийн нүүр » Өөрийн нутаг дээр хүний боол
2009-04-22 02:50:20

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: