Газрын тосны Рояал Доч Шэл "Royal Dutch Shell" кампани 1995 онд цаазлуулсан Нигэрийн байгаль орчин болон нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэгч зохиолч Сора Вива болон хамтрагч 5 хүний хамаатнуудад 15.5 сая доллор төлхөөр болжээ. Сора Вива нь бусад тэмцэгчдийн хамт цэргийн шүүхээр шүүгдэж дүүжлүүлж алуулхаасаа өмнө тайван замаар байгаль орчины бохирдол, сүйдэл, нутгийн иргэдийн эсрэг хүчирхийлэлийг зогсоохоор тэмцэж байсан.
Shell нь Нигэрийн авилгалд идэгдсэн улс төрчид хөлсний цэргүүдийг дэмжин ард иргэдийг нь хүчирхийлдэг байсан бөгөөд АНУ-н Ню Ёоркы -н шүүхийн өмнө үнэн ялж төлбөр хийхээр болжээ.
Монголчууд бидэнд энэ эмгэнэлт түүх давтагдаж байгаа бусуу, Монголд яг адилхан ажил хийж буй гадаад хүн биднээс хэд дахин илүү цалин авч байна. Монгол ажилчдийн ажиллах нөхцөл аюулгүй байдал муу. Хэдэн мяанган жил үе удмаараа амьдарч буй нутгийн иргэд буух будалгүй, малаа бэлчээх газаргүй болж Монголчууд бид улс төрч хэмээх та биднээс урвасан нөхдүүд харийн хүнтэй нийлээд бидний амьдралыг там болгож байгаа бусуу.
Газрын баялаг биднийг сайхан амьдруулах баялаг биш. Бид баялгийг бүтээж байж сайхан амьдарна. Газрын баялаг зөвхөн биднийг баялаг бүтээхэд туслах учраас зөв зохистой ашиглаж жинхэнэ баялаг болгох ёстой.
Бороо Гольд 6 жилийн өмнө Монголд хамгийн их нөөцтэй алтны уурхай гэж байсан одоо алт нь барга дуусаж байгаа гэнэ үү. 
50 жилийн дараа Аферик тив шиг юу ч байхгүй хоосон газар, өвчинд баригдсан ядуусын орон хэвээрээ байх вий дээ!!!

